The Boys төгсгөлөөрөө аврав
Супер баатруудын тухай хамгийн харгис, хамгийн шоглолтой цувралуудын нэг болох The Boys сүүлийн улиралдаа уналттай явсан ч төгсгөлөөрөө нэр хүндээ аварлаа. Улирлын турш цувралын хэмнэл сул, давталт ихтэй санагдсан ч финал дээр бүх зүйл илүү онож, гол санаагаа хүчтэй цохив.
The Boys үргэлж эрх мэдэл, шунал, медиа, улс төрийн бохир тоглоомыг ёжилж ирсэн. Энэ удаа ч тэр шүүмжлэлээ алдаагүй. Харин хамгийн чухал нь: цуврал яагаад одоо ч үзэгчдийг татсаар байгааг финалаараа дахин санууллаа.
Энэ бол зүгээр нэг супер баатрын шоу биш. Хэт их эрх мэдэлтэй, хэт баян, хэт дарангуйлалтай хүмүүс дэлхийд хэрхэн нөлөөлдөгийг поп соёлоор дамжуулан харуулдаг бизнес, улс төрийн зүйрлэл. Тиймээс муу улирал байсан ч хүчтэй төгсгөл нь цувралын брэндийг амьд хэвээр үлдээлээ.



