Технологи

Firefox AI-г унтраах товчоо ил гаргана

Firefox томоохон шинэчлэлтэд бэлдэж байна. Mozilla-ийн “Project Nova” нэртэй redesign нь хөтөчийн Settings-ийг илүү ойлгомжтой болгож, privacy тохиргоо болон AI-тай холбоотой удирдлагыг хамгийн түрүүнд харагддаг болгоно.

Хамгийн анхаарал татсан нь бүх AI features-ийг одоо ч, ирээдүйд ч унтраах нэг товч. Энэ нь хэрэглэгчдэд илүү хяналт өгч, AI-г албадаж ашиглуулахгүй гэсэн мессеж болж байна.

Шинэ дизайн нь дугуйрсан таб, bubble-like элементүүд, шинэ өнгөний палитр, light/dark theme-д нийцсэн icon-уудаар ялгарна. Mozilla хэрэглэгчийн туршлагыг гоё харагдахаас илүү “амархан олох, амархан удирдах” руу түлхэж байна.

Энэ өөрчлөлт нь Firefox-ыг privacy-first хөтөч гэдгийг улам хүчтэй болгож, AI өрсөлдөөн дунд хэрэглэгчийн итгэлийг барих чухал алхам болж магадгүй.

Холбоотой мэдээнүүд

Back to top button