БизнесХөрөнгийн зах зээл

Инфляц өндөр хэвээрдвэл АНУ-ын төв банк хүү нэмж магадгүй

АНУ-ын төв банкны албан тушаалтнуудын олонх нь инфляц өндөр түвшинд хэвээр үргэлжилбэл бодлогын хүүг дахин нэмэх шаардлага үүсч болзошгүй гэж үзжээ.

Тэдний байр сууринаас харахад үнэ өсөлт удаашрахгүй, ялангуяа геополитикийн хурцадмал байдал үргэлжилж, эрчим хүч болон тээврийн зардалд дарамт үзүүлбэл мөнгөний бодлогыг чангаруулах хувилбар хэлэлцэгдэхээр байна.

Сүүлийн хурлын тэмдэглэлд инфляцын эрсдэл буурахгүй байгаа нөхцөлд төв банк зах зээлд илүү хатуу дохио өгөхөөс өөр аргагүй байж мэднэ гэсэн өнгө аяс илэрчээ. Энэ нь зээл, ипотекийн хүү, бизнесийн санхүүжилтийн өртөгт цаашид нөлөөлөх боломжтой.

Харин зах зээл хүүг удаан хугацаанд өндөр түвшинд хадгалж магадгүй гэсэн хүлээлтээ улам нэмэгдүүлж байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button