Технологи

Apple Siri чатуудаа өөрөө устгадаг болгоно

Apple хиймэл оюуны талбарт өрсөлдөхдөө нэг том давуу талдаа найдаж байна: нууцлал. Bloomberg-ийн мэдээлснээр iOS 27-д гарах шинэ Siri нь чат түүхээ автоматаар устгах сонголттой болно.

Хэрэглэгчид яриагаа 30 хоног, 1 жил эсвэл бүр хадгалах байдлаар тохируулах боломжтой. Энэ нь ChatGPT зэрэг өрсөлдөгчдийн ихэнхдээ санал болгодог түр хугацааны нууц горимоос ч өөр, илүү хатуу privacy хандлага гэсэн үг.

Apple-ийн хувьд энэ нь зүгээр нэг функц биш. Хиймэл оюуны зах зээлд хоцорч явсан ч хэрэглэгчид “өгөгдлөө хянах” боломжийг үнэлнэ гэж бооцоо тавьж байна. AI үйлчилгээ улам их мэдээлэл цуглуулах тусам нууцлалын асуудал бизнесийн хамгийн том ялгарал болж эхэллээ. Siri-ийн шинэчлэл яг тэр цэг дээр Apple-ийг бусдаас тусгаарлаж магадгүй.

Холбоотой мэдээнүүд

Back to top button