Boox-ийн шинэ remote: 2 товчтой мини “keyboard”
Boox цахим ном, таблетын хэрэглээг нэг шат ахиулах шинэ аксессуар гаргалаа. Tappy нэртэй энэ жижиг remote нь Kobo-ийн page-turner-тэй өрсөлдөнө, гэхдээ зөвхөн хуудас эргүүлэхээс илүү зүйл хийдэг.
Хэрэглэгчид үүгээрээ ном уншихдаа хуудсаа урагш, хойшлуулахын зэрэгцээ browser болон social media дээр босоо контент гүйлгэж болно. Мөн хөгжим, audiobook сонсох үед дараагийн эсвэл өмнөх track руу шилжих боломжтой.
Tappy одоогоор Boox-ийн online store болон Amazon дээр 25.99 ам.доллараар худалдаалагдаж байна. Үнэ нь Kobo-ийнхтой харьцуулахад арай хямд. Гэхдээ хамгийн сонирхолтой нь — Boox энэ төхөөрөмжийг өөрийнхөө экосистемээс гадна олон төрлийн device дээр ажиллана гэж онцолжээ.
Энэ нь e-reader зах зээл дээр жижиг аксессуар хүртэл хэрэглээний туршлагыг хэрхэн мөнгө болгодгийн тод жишээ болж байна.



