Cloud computing-ийн Акamai хувьцаа 22%-аас дээш өсөв
Кибер аюулгүй байдал болон cloud computing-ийн Akamai компанийн хувьцаа огцом өсөж, арилжаанд 22%-аас дээш өгсөв. Энэ өсөлтийн гол шалтгаан нь компанийн эхний улирлын тайлан байлаа.
Akamai-ийн cloud infrastructure бизнес жилийн өмнөх үеэс 40%-иар тэлсэн нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татав. Өөрөөр хэлбэл, компанийн үүлэн дэд бүтцийн сегмент зах зээлд хүчтэй эрэлттэй байгааг энэ үзүүлэлт харууллаа.
Технологийн салбарт орлогын өсөлт, ашигт ажиллагааны чанар хамгийн чухал дохио болдог. Akamai-ийн хувьд кибер аюулгүй байдал болон cloud үйлчилгээ хоёрыг хослуулсан бизнесийн загвар нь зах зээлийн итгэлийг нэмэгдүүлж, хувьцаанд эрэлт үүсгээд байна.
Хэрэв энэ эрч үргэлжилбэл Akamai зөвхөн хамгаалалтын технологийн компани байхаа больж, үүлэн дэд бүтцийн өрсөлдөөнд илүү хүчтэй тоглогч гэдгээ батлах боломжтой.



