Технологи

Маск, Алтман хоёр OpenAI-гийн төлөө шүүхэд туллаа

Элон Маск, Сэм Алтман хоёрын хоорондох шүүхийн дайн OpenAI-ийн ирээдүйг эргүүлж мэдэхээр байна. Гол маргаан нь нэг асуултад тулна: OpenAI анхны зорилго болох “хүн төрөлхтөнд ашигтай AI” хэвээр үлдсэн үү, эсвэл ашгийн төлөө тоглогч болсон уу?

Маск 2024 онд нэхэмжлэл гаргаж, OpenAI өөрийн үүсгэн байгуулагдсан зарчмаасаа ухарсан гэж үзсэн. Харин OpenAI үүнийг атаархлын шинжтэй, өрсөлдөгчийг саармагжуулах оролдлого гэж буруутгаж байна. Энэ хэрэгт Маскны талын гол хүмүүсээс Jared Birchall, Shivon Zilis нар мэдүүлэг өгсөн бол OpenAI-гийн талаас Greg Brockman, Mira Murati нарын байр суурь олны анхааралд орлоо.

Одоо Microsoft CEO Satya Nadella, мөн Ilya Sutskever нарын мэдүүлэг хамгийн чухал мөчүүдийн нэг болох гэж байна. Энэ шүүхийн шийдвэр зөвхөн OpenAI-г биш, ChatGPT-ийн бизнесийн загварыг ч өөрчилж магадгүй.

Холбоотой мэдээнүүд

Back to top button