Технологи

Dreame-ийн шоу: Худалдаанд гараагүй бүтээгдэхүүнээр дүүрэв

Сан-Францискод болсон Dreame Next 2026 арга хэмжээ нэг л том шоу байлаа. Олон зуун нөлөөлөгч, хэвлэл мэдээллийнхэн, цөөн хэдэн алдартан цугларсан ч гол асуулт нь нэг байсан: эдгээр бүтээгдэхүүн хэзээ бодит болох вэ?

Хятадын робот тоос сорогчоороо танигдсан Dreame энэ удаа зөвхөн гэр ахуйн төхөөрөмжөөр зогсохгүй, AI-тэй ухаалаг утас, smart ring, ухаалаг машин, робот гар зэрэг өргөн экосистемээ танилцууллаа. Гэхдээ танилцуулгын ихэнх нь үзүүлбэр маягтай, худалдаанд хэзээ гарах нь тодорхойгүй зүйлсээр дүүрэн байв.

Борлуулалтаа АНУ-д тэлэх гэж буй компанийн хувьд энэ шоу нэг зүйлийг тод харууллаа: Dreame зөвхөн vacuum maker байхаа больж, AI-тэй consumer tech брэнд болохыг зорьж байна. Гэхдээ бүтээгдэхүүн, амлалтын хоорондох зай одоогоор нэлээд том хэвээр байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button