Технологи

Xbox-ийн асаах анимэйшн шинэчлэгдлээ

Xbox дээр дахин нэг том өөрчлөлт ирлээ. Май 13-наас эхлээд консол асах үед шинэ дуу, шинэ анимэйшн гарч эхэлнэ гэж Xbox-ийн захирал Asha Sharma мэдэгдлээ.

Энэ бол Microsoft-ийн саяхан танилцуулсан шинэ Xbox лого дээр суурилсан boot animation. Шинэ дүр төрх нь илүү гялалзсан, шилэн мэт мэдрэмжтэй болжээ. Бас асаах дууг бага зэрэг шинэчилсэн байна.

Microsoft энэ логогоо анх өнгөрсөн сард зарласан бөгөөд түүнээс хойш dynamic background, profile picture зэрэг хэрэглэгчдэд зориулсан визуал шинэчлэлүүдийг аль хэдийн цацсан. Гаднаасаа жижиг өөрчлөлт мэт харагдавч Xbox-ийн брэндийг дараагийн үеийн консол, дотоод шугамтай нь илүү хүчтэй холбож байгаа дохио гэж үзэж байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button