GameStop eBay-ийг 56 тэрбум доллараар авах санал тавилаа
GameStop компани eBay-ийг нэгтгэн авах томоохон санал гаргаж, нэгж хувьцааг нь 125 ам.доллараар үнэлсэн бэлэн мөнгө болон хувьцааны хосолсон хэлцэл дэвшүүллээ. Энэ нь e-commerce платформын нийт үнэлгээг ойролцоогоор 55.5 тэрбум ам.долларт хүргэж байна.
Ингэснээр видео тоглоомын жижиглэн худалдаагаар нэрд гарсан GameStop цахим худалдааны аваргуудтай өрсөлдөх шинэ стратегийн алхам хийж буй нь тодорч байна. Хэрэв хэлцэл амжилттай болбол тус компани Amazon-той шууд өрсөлдөх илүү өргөн хүрээний онлайн худалдааны экосистем бүрдүүлэх боломжтой гэж зах зээлийн шинжээчид харж байна.
GameStop-ийн энэ санал нь сүүлийн жилүүдэд хувьцааны огцом савлагаа, meme stock үзэгдлээр олны анхаарал татсан компанийн хувьд хамгийн зоримог алхмуудын нэг болж байна. Харин eBay-ийн хувьд ийм хэмжээний takeover bid нь зах зээлийн үнэлгээ, ирээдүйн өсөлтийн хүлээлтийг дахин үнэлүүлэх дохио болж байна.



