Dyson шинэ робот гаргав, гэхдээ соруулалт нь сул
Dyson роботоо сайжруулсан ч гол хүчээ алджээ. Шинэ Spot + Scrub Ai нь компанийн хамгийн сайн робот цэвэрлэгч гэж хэлж болохоор: шалыг сайн арчиж, саад тойрон хөдөлж, ухаалаг докоороо ажлыг ихээхэн хөнгөвчилнө.
Гэхдээ энд нэг том асуудал байна. Энэ нь Dyson-ийн нэртэй вакуум атлаа дотроо Dyson-ийн моторгүй. Тиймээс 1,200 долларын үнэтэй төхөөрөмж нь өмнөх загваруудаасаа илүү муу соруулалттай гэж шүүмжлэгдэж байна.
Өөрөөр хэлбэл, Dyson энэ удаа роботын тал дээр хожсон ч вакуумын гол үнэ цэн дээрээ ухарсан байна. AI, mop, dock зэрэг шинэчлэлүүд нь бүтээгдэхүүнийг илүү ухаалаг болгосон ч “Dyson чанар” гэж хүлээдэг хэрэглэгчдэд энэ нь тийм ч гоё мэдээ биш. Роботын зах зээлд өрсөлдөөн ширүүсэж байгаа энэ үед брэндийн нэрсэлгээ дангаараа хангалтгүй болж байна.



