PlayStation нэг удаагийн онлайн шалгалттай боллоо
Sony PlayStation-ийн шинэ DRM логикоор тоглоомын эзэмшил нэг удаа онлайн шалгуулж баталгаажна. Гэхдээ айж байсан шиг сар бүр интернэтээр орж, дахин дахин нэвтрэх шаардлага байхгүй гэж компани тайлбарлалаа.
PS5, PS4 хэрэглэгчдийн дунд сүүлийн update-үүд тоглоомын лицензийг 30 хоног тутам шалгадаг болсон гэх яриа тарсан. Энэ нь дижитал тоглоом авдаг тоглогчдод том эрсдэл мэт харагдсан: интернэтгүй үед тоглоомдоо нэвтрэх боломжгүй болох вий гэсэн болгоомжлол нэмэгдсэн.
Sony-ийн мэдэгдэл энэ түгшүүрийг хэсэгчлэн намжаав. “Нэг удаагийн онлайн шалгалт” нь тоглоом таны дансанд үнэхээр харьяалагдаж байгааг батлах зориулалттай бөгөөд үүний дараа дахин check-in хийхгүй. Энэ шийдэл нь DRM-ийн хатуу хязгаарлалт биш ч дижитал тоглоомын эрх, хэрэглэгчийн итгэл дээр Sony хэр болгоомжтой алхаж байгааг харуулж байна.



