AI-г хамгийн их ашигладаг залуус яагаад түүнээс залхав?
Сүүлийн гурван жилд AI чатботууд өдөр тутмын хэрэглээ болсон ч хамгийн их хэрэглэгчид нь болох Gen Z дунд нэг том эсэргүүцэл тэлж байна. OpenAI, Google зэрэг компаниуд AI-г “ирээдүйн зайлшгүй хэрэгсэл” гэж зарлаж буй ч залуусын нэг хэсэг үүнийг тийм ч эерэгээр харахгүй байна.
Судалгаануудын дүнгээр оюутан, залуу ажилтнууд AI хэрэгслийг тогтмол ашиглаж байгаа ч зэрэгцээд сэтгэл дундуур байдал, үл итгэх хандлага нь өсөж байна. Ялангуяа ажил, хичээл, бүтээлч ажлын орон зайд AI-ийн нөлөө нэмэгдэх тусам “туслагч” гэхээсээ илүү дарамт мэт мэдрэгдэх нь олширчээ.
Энэ хандлага нь зөвхөн технологийн биш, бизнесийн дохио. AI-г бүтээгдэхүүн болгон өргөн нэвтрүүлж байгаа компаниудын хувьд хэрэглээ өснө гэдэг хангалтгүй болж, залуу хэрэглэгчдийн итгэлийг дахиад олж авах шаардлага тулгарч байна.



