Европын банкуудын ашгийн улиралд private credit-ийн эрсдэл нуугдсаар байна
Европын томоохон банкууд private credit-ийн өртөлтөө одоогоор тогтвортой, удирдаж болох түвшинд гэж харуулж байгаа ч зах зээл дээр болгоомжлол нэмэгдсээр байна. Ашгийн улирал эхэлж буй энэ үед хөрөнгө оруулагчид банкуудын баланс дээрх далд дарамт, ялангуяа ил тод бус зээлийн эрсдэлийг илүү анхааралтай ажиглаж байна.
Private credit буюу банкнаас гадуурх хувийн зээлийн зах зээл сүүлийн жилүүдэд огцом тэлсний зэрэгцээ эрсдэлийн бүтэц нь улам төвөгтэй болсон. Өсөлттэй үед энэ сегмент өндөр өгөөж амлаж байсан бол одоо эдийн засгийн нөхцөл суларч, зээлдэгчдийн дарамт нэмэгдэх тусам боломжит алдагдлын талаархи асуулт олширчээ.
Банкууд ил тодоор томоохон асуудалгүй гэж мэдэгдэж байгаа ч хөрөнгө оруулагчид “далд стресс” хэдийнэ хуримтлагдсан байж магадгүй гэж болгоомжилж байна. Хүүгийн өндөр түвшин, дахин санхүүжилтийн дарамт, чанаргүй активын эрсдэл зэрэг хүчин зүйлс энэ зах зээлд шинэ эрсдэлийн давалгаа үүсгэж болзошгүй байна.



