Amazon Gaming Week дээрх хамгийн хүчтэй хямдрал
Amazon-ын Gaming Week эхэлж, тоглоом, гүйцэтгэлийн хэрэгсэл, PC эд ангиуд дээр сонирхолтой хямдрал цацагдлаа. Энэ удаа том хэмжээний sale биш ч үнэ цэнтэй хэд хэдэн deal байна.
Онцлох нь: Elden Ring Nightreign Deluxe, Nex Playground хүүхдийн motion console, EasySMX S10 Switch 2 controller зэрэг ховор хямдралтай бараанууд. Мөн AMD Ryzen 7 7800X3D processor, Razer Basilisk V3 Pro mouse, Razer Raiju V3 Pro controller, Razer Barracuda X headset дээр ч сайн үнэ гарчээ.
Тоглоом сонирхогчдод Final Fantasy VII Rebirth, Resident Evil 7 Gold, Kirby Star Allies, Fire Emblem: Three Houses зэрэг топ гарчигууд 20–40 долларын бүс рүү орсон нь анхаарал татаж байна. Харин илүү хүчтэй setup хайж байгаа хүмүүст Asus ROG Strix G16, Acer Predator Helios Neo 16, MSI Cyborg 17, AOC QD-OLED monitor зэрэг нь хамгийн сонирхолтой сонголт болж байна.
Энэ төрлийн хямдрал хурдан дуусдаг. Ялангуяа шинэ үеийн GPU, controller, OLED monitor дээр авч чадвал gaming setup-ээ хямдхан upgrade хийх боломжтой.



