Google Пентагонтой AI-ийн нууц гэрээ хийв үү?
Google Пентагонтой хийсэн нууц AI гэрээ нь технологи, төрийн зах зээлийн заагийг улам бүдгэрүүллээ. The Information-ийн мэдээлснээр, уг тохиролцоогоор АНУ-ын Батлан хамгаалах яам Google-ийн хиймэл оюун ухааны загваруудыг “аливаа хууль ёсны төрийн зорилгоор” ашиглах боломжтой болжээ.
Энэ мэдээлэл Google-ийн ажилтнууд CEO Сундар Пичайгаас Пентагоныг AI-гаар хангахгүй байхыг шаардсанаас удалгүй гарсан нь анхаарал татаж байна. Тэд AI-г “хүнлэг бус, эсвэл маш хортой” хэрэглээнд ашиглаж магадгүй гэж болгоомжилсон.
Хэрэв гэрээ батлагдвал Google нь OpenAI, xAI зэрэг төрийн батлан хамгаалах салбартай AI гэрээ байгуулсан том тоглогчдын эгнээнд орно. Энэ нь AI-ийн ирээдүй зөвхөн бүтээгдэхүүн, стартапын өрсөлдөөн биш, харин төр, аюулгүй байдал, их мөнгө эргэж буй шинэ бизнесийн талбар болж байгааг харуулж байна.



