Spotify фитнес рүү орж, Peloton-тай хүч хавслаа
Spotify хөгжимөөс цааш өргөжих шинэ алхмаа хийлээ. Энэ удаа платформ фитнес, wellness чиглэлд илүү гүн орж, Peloton-тай хамтран удирдамжтай дасгалын контент санал болгож эхэлж байна.
Premium хэрэглэгчид одоо Yoga with Kassandra, Sweaty Studio, Chloe Ting, Pilates Body by Raven зэрэг бүтээгчдийн бэлтгэсэн контентод хандахаас гадна Peloton-ийн 1,400 гаруй хичээл үзэх боломжтой.
Энэ нь Spotify-г зөвхөн аудио стримингийн апп биш, өдөр тутмын амьдралын платформ болгох томоохон стратегийн нэг хэсэг. Гэхдээ фитнес, подкаст, аудио ном, видео бүгд нэг дор цугласнаар апп улам “нягт” болох эрсдэл бас бий.
Бизнесийн хувьд энэ алхам нь Spotify-д хэрэглэгчийн engagement нэмэх, Premium-ийн үнэ цэнийг өсгөх, мөн fitness subscription зах зээлээс шинэ орлого олох боломж нээж байна.



