Технологи

OpenAI утас гаргаж магадгүй — аппсын оронд AI ажиллана

OpenAI ухаалаг утасны зах зээл рүү орж магадгүй гэсэн шинэ мэдээлэл гарлаа. Гэхдээ энэ төхөөрөмжийн гол ялгаа нь ердийн апп биш — AI agent-үүдээр бүхнийг удирдана гэсэн санаа.

Шинжээчийн хэлснээр уг утас 2028 онд олноор үйлдвэрлэгдэх боломжтой. Хэрвээ энэ төлөвлөгөө бодит болбол OpenAI зөвхөн програм хангамж биш, шууд хэрэглэгчийн төхөөрөмжийн салбарт том тоглогч болж орж ирнэ.

Энэ нь Apple, Samsung зэрэг аваргуудын хувьд бас нэг шинэ өрсөлдөгч гэсэн үг. Хүмүүсийн гар утас ашиглах арга өөрчлөгдөж, апп нээхээс илүү AI-д даалгавар өгдөг үе ирж мэднэ.

Хэрвээ OpenAI энэ санаагаа бодит бүтээгдэхүүн болговол AI зөвхөн чатботоор хязгаарлагдахгүй, өдөр тутмын төхөөрөмжийн төвд очих дохио болно.

Холбоотой мэдээнүүд

Back to top button