Технологи

Govee-ийн таазны гэрэл одоо зураг гаргадаг боллоо

Govee нэг сарын дотор дахин нэг шинэ бүтээгдэхүүнээ танилцууллаа. Энэ удаа 249.99 ам.долларын үнэтэй Ceiling Light Ultra нь зүгээр нэг таазны гэрэл биш — олон өнгийн LED-үүдээрээ бүдэг чанартай зураг хүртэл харуулах чадвартай.

21 инчийн хэмжээтэй энэ загвар өмнөх хувилбаруудаасаа том тул 30 м.кв хүртэлх өрөөг илүү сайн гэрэлтүүлнэ гэж компани үзэж байна. Өмнөх 12 болон 15 инчийн хувилбаруудтай харьцуулахад Ultra нь илүү дэвшилтэт, илүү “showpiece” төрлийн бүтээгдэхүүн болжээ.

Govee сүүлийн хэдэн долоо хоногт нарны гэрэл, утасгүй ширээний чийдэн, шинэ LED light wall зэргийг дараалан гаргасан. Энэ нь тус брэнд энгийн ухаалаг гэрлээс цааш гарч, интерьер болон контент үзүүлэх шийдэл рүү түрж орж байгааг харуулж байна. Гэрэлтүүлэг, дизайн, технологийг нэг бүтээгдэхүүнд багтаасан энэ алхам нь smart home зах зээлд анхаарал татах нь гарцаагүй.

Холбоотой мэдээнүүд

Back to top button