Технологи

Meta сансраас ирэх шөнийн нарны эрчим хүч авч эхэллээ

Meta шөнийн цагаар ч нарны эрчим хүч ашиглах шинэ чиглэл рүү алхлаа. Тус компани Overview Energy-тэй анхны гэрээгээ байгуулж, сансраас дэлхий рүү дамжуулах нарны цахилгаан эрчим хүчний туршилтыг дэмжих боллоо.

Энэ нь яг одоо хэмжээний хувьд бага ч бизнесийн утга нь том. Хэрвээ технологи ажиллавал дата төвүүд, хиймэл оюун ухааны том серверүүд, эрчим хүчний өндөр хэрэглээтэй платформуудад цоо шинэ эх үүсвэр нээгдэнэ. Өөрөөр хэлбэл, нар жаргасан ч “нарны хүч” дуусахгүй гэсэн үг.

Overview Energy-ийн хувьд Meta-тай хийсэн энэ гэрээ нь сансраас цахилгаан нийлүүлэх мөрөөдлөө бодит зах зээлийн туршилт болгож буй эхний том алхам. Харин Meta-ийн хувьд энэ нь нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах, эрчим хүчний зардлаа урт хугацаанд тогтворжуулах стратегийн нэг хэсэг болж байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button