Huawei компани Nvidia компанитай өрсөлдөхүйц хиймэл оюуны чип зохион бүтээжээ
Хятадын Huawei Technologies компани хиймэл оюуны шинэ хүчирхэг процессор зохион бүтээснээ туршихаар бэлдэж байгаа аж.

Huawei энэ чипээрээ АНУ-ын Nvidia компанийн зарим бүтээгдэхүүнийг орлуулах зорилготой байгаа юм байна. Тус компани саяхан Ascend 910D гэж нэрлэгдэж буй шинэ чипээ туршуулахаар Хятадын технологийн зарим компаниудад хандсан байна.
Хиймэл оюуны технологийн тэргүүлэгч Nvidia компани Хятадын зах зээлд тусгайлан зориулсан H100 чипийг үйлдвэрлэн нийлүүлдэг байсан ч Трампын засаг захиргаа үүнд экспортын хориг тавьсан юм. Huawei компанийн Ascend AI процессорын сүүлчийн хувилбар нь H100 чипээс илүү хүчтэй болсон гэх мэдээлэл тараад байна. Өмнө нь уг процессорын 910B, 910C хувилбарууд зах зээлд гарч байжээ.
Шинэ процессорын эхний багц тавдугаар сарын сүүлээр үйлдвэрлэгдэж гарахаар болсон байна. Huawei компани сүүлийн зургаан жилийн турш АНУ-ын худалдааны хоригт байгаа ч өөрийн технологийг тасралтгүй хөгжүүлсээр байгаа.