Технологи

Samsung Galaxy S24-т гарсан алдааны улмаас One UI 7 шинэчлэлтийг түр зогсоолоо

Samsung Electronics компани Galaxy S24 загваруудад зориулсан One UI 7 шинэчлэлтийг түр хугацаанд зогсоосноо зарлалаа. Шалтгаан нь хэрэглэгчдийн зарим нь шинэчлэлтийн дараа төхөөрөмж рүүгээ нэвтрэх боломжгүй болох, дэлгэц нь унтарч, дахин асаалтгүй болох зэрэг ноцтой алдаанд өртсөнтэй холбоотой ажээ.

Энэхүү шинэчлэлт нь Android 14 дээр суурилсан бөгөөд хиймэл оюун ухаан болон баттерей хэмнэлт зэрэг хэд хэдэн шинэ функц агуулсан байсан ч дээрх асуудал гарснаар Samsung хэрэглэгчдэд хүлцэл өчиж, алдааг засах хүртэл шинэчлэлтийг түдгэлзүүлж буйгаа мэдэгдсэн байна.

Тус компани одоогоор асуудлыг идэвхтэй судалж, аль загварууд өртсөн, ямар нөхцөлд доголдож байгааг нарийвчлан шинжилж байгаа аж. Samsung-аас хэрэглэгчдэд төхөөрөмжөө шинэчлэхгүй байх, мөн өгөгдлөө тогтмол нөөцлөхийг зөвлөжээ.

Шинэчлэлтийг хэзээ дахин үргэлжлүүлэх талаар албан ёсны мэдээлэл хараахан гараагүй байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button