Энэ зун Хятадад дэлхийн хамгийн өндөр гүүр нээгдэх гэж байна.
Тус улсын өмнөд бүсийн Гуйжоу мужийн нутагт Хуажян Их Хавцлын дээр баригдаж буй уг гүүрний өндөр 625 метр юм. Одоогоор дэлхийн хамгийн өндөрт тооцогдож буй Францын Мийо Виадукын гүүр үүнээс 288 метрээр намхан.

Гуйжоу муж нь Хятадын хамгийн уулархаг бүс нутгуудын нэг юм. Гүүр баригдаж буй хавцлыг “дэлхийн хагарал” гэж нэрлэдэг байна. Шинэ гүүр баригдсанаар эдийн засгийн тусгай бүс Шэнжэн хотоос баруун зүгт 1,280 км зайд оршдог Гуйжоу мужийн хөгжил хурдсах ач холбогдолтой гэнэ.
Өмнө нь Хуажян Их Хавцлыг туулах хугацаа хоёр цаг байсан бол одоо автомашинаар нэг минутад л туулдаг болохыг Хятадын төв хэвлэл мэдээлжээ. Нийт 2,890 метр урт гүүрний бүтээн байгуулалтын ажил 2022 оны нэгдүгээр сарын 18-нд эхэлсэн юм байна. Гүүрний нээлтийг зургаадугаар сарын 30-нд товложээ.