Life

Гахайн махтай латте эрэлттэй байна

Сүүлийн хоёр жилийн хугацаанд өрнөж буй “кофены дайн” нь зах зээлд тэргүүлэхийг хүссэн үндэсний брэндүүдийн бүтээлч байдлыг туйлд нь хүргэжээ.

Зах зээлийн гол тоглогч Luckin Coffee өнгөрсөн онд гэхэд 6,000 шинэ салбар нээж, 119 төрлийн шинэ бүтээгдэхүүн гаргасан бол өрсөлдөгч Cotti Coffee брэнд усан үзэм, өргөст хэмх бүр гахайн махтай латте зэрэг бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд санал болгож эхэлсэн нь олон нийтийн анхаарлыг татаж байна.

9.9 юань буюу ердөө 5,000 төгрөгийн үнэтэй кофе санал болгож Starbucks-ын үнийг гуравны нэг болтол буулгаснаар үнийн тэмцлийг өдөөсөн. Харин одоо амт ба найрлага дээр өрсөлдөөн шилжсэн нь илүү сонирхол татаж байна. Шинэ амт турших сонирхолтой хэрэглэгчид эдгээрийг энгийн кофе биш харин өдөр тутмын шинэ тренд мэт хүлээн авч буй юм. Алдарт Starbucks ч өрсөлдөөнөөс хоцролгүй Хятадад зориулсан 78 төрлийн шинэ ундаа гаргасан бөгөөд саяны Цагаан сарын үеэр тусгай меньюнд гахайн махтай латте танилцуулж байсан ч дахин санал болгосонгүй.

Гэвч энэхүү кофены өрсөлдөөний эрин үе хүнсний аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудлыг мөн давхар хөндөж байна. Жишээ нь, жүржтэй американо ундаа “хэтэрхий илчлэгтэй” гэсэн шүүмжлэл дагуулжээ.

Зарим хэрэглэгч илүү эрүүл хувилбарт шилжиж байгаа бол зарим нь “шинэ амтны дон”-д автсан хэвээр байна. Маскарпоне бяслагтай латте, жасмин цэцгийн амттай кофе, пистачио кремтэй холимог кофе зэрэг уух зүйлс залуусын сэтгэлийг эзэмдээд байгаа нь илт гэж болохуйц юм.

Холбоотой мэдээнүүд

Back to top button