БизнесХөрөнгийн зах зээл

АНУ БНХАУ-ын 50 гаруй компанийг хар жагсаалтад орууллаа

Өчигдөр АНУ-ын Худалдааны яамнаас БНХАУ-ын 50 гаруй ААН-ийг экспортын хар жагсаалтад орууллаа. Энэ нь Бээжингийн хиймэл оюун ухаан (AI) болон өндөр хүчин чадалтай квант технологийн хөгжлийг сааруулах зорилготой юм. 

Мөн эдгээр компанийг АНУ-ын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын ашиг сонирхолд харш үйл ажиллагаа явуулсан гэж үзэж байна. Учир нь эдгээр технологи нь их хэмжээний өгөгдлийг өндөр хурдаар боловсруулах хүчин чадалтай тул БНХАУ-ын цэрэг, батлан хамгаалахын салбарт чухал ач холбогдолтой гэж АНУ үзэж байна.

Тиймээс БНХАУ руу өндөр хүчин чадалтай хагас дамжуулагч чипүүдийг хууль бусаар гаргаж буй сувгуудыг илрүүлэх, Nvidia болон AMD-ийн үйлдвэрлэсэн чипүүдийн хууль бус экспортыг хянах ажиллагааг эрчимжүүлэхээр болжээ. 

Хар жагсаалтад багтсан компаниуд:

  • Хиймэл оюун ухаан, супер компьютер, өндөр хүчин чадалтай чип хөгжүүлдэг БНХАУ-ын компаниуд
  • АНУ-аас гаралтай технологийг БНХАУ-ын армийн шинэчлэлд ашигласан 27 компани
  • Huawei болон түүний чип үйлдвэрлэгч HiSilicon зэрэг өмнө нь хоригт орсон компаниудад нийлүүлэлт хийсэн 2 компани
  • БНХАУ-ын квант технологийн хөгжлийг дэмжсэн 7 компани
  • 2023 онд Байдены засаг захиргааны хоригт орсон Inspur группын  6 охин компани багтжээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button