ХБНГУ: Халамжийн мөнгө авч байгаа хүн заавал нийгэмд тустай ажил хийнэ

Германы Бранденбург мужийн Бармин дүүргийн эрх баригчид Bürgergeld буюу халамжийн мөнгө авдаг хүмүүс заавал олон нийтэд тустай ажил хийх ёстой гэсэн шийдвэр гаргалаа. Тус шийдвэр 2025 оны зунаас эхлэх бөгөөд иргэд парк, сургууль, олон нийтийн байгууллагуудад өглөөний 08:00 цагаас эхлэн ажиллах юм байна. Ажлын хөлс цагт 1-2 евро байх бөгөөд хэрэв ажил хийхээс татгалзсан тохиолдолд халамжийн мөнгө болох Burgergeld-ийг олгохгүй юм.
Тус шийдвэрийг CDU болон AfD намаас хамтран гаргажээ. Тодруулбал Барним дүүргийн хуралдаанаар санал хурааж, нийт 50 төлөөлөгч оролцсон бөгөөд 23 нь дэмжиж, 19 эсэргүүцсэн бол 8 хүн түдгэлзсэн санал өгчээ. Түүнчлэн AfD намаас анх зөвхөн Герман улсаас халамж авч байгаа гадаадын иргэдийг ажил хийхийг үүрэг болгох саналыг дэвшүүлсэн боловч дэмжигдээгүй. Тиймээс бүх халамж авагчид гэж журамласан байна.

CDU намын бүлгийн дарга Daniel Zauert: Хүн өвс хадахад жолооны үнэмлэх хэрэггүй. Зөвхөн ажил хийх хүсэл байхад хангалттай гэж иш татаад бидний зорилго бол халамжийн мөнгийг зүгээр гэртээ сууж авах биш харин бусдын төлөө болон өөрийнхөө төлөө ажиллаж байна гэх ойлголтыг суулгах явдал юм гэжээ. Дээрх шийдвэр Герман даяар хэлэлцүүлэг өрнүүлж, нийгмийн халамжийн бодлогын талаар томоохон өөрчлөлт гарах дохио болж байгааг онцолж байна.