Life

BTOB-ийн Yook Sungjae эрүүний бэртэл авсан ч хэвлэлийн хуралд оролцоно

Soompi-гийн мэдээлснээр BTOB-ийн Yook Sungjae (Юк Сонджэ) шинэ уран бүтээл болох “Nine to Six” драмын нээлтийн өмнөхөн эрүүний бэртэл авжээ. Тэрээр гэртээ амарч байхдаа ортостатик гипотензийн улмаас унаж, оёдол тавиулах шаардлагатай болсон гэж Instagram Story-доо мэдэгдсэн байна.

Ингэсний улмаас тэр маргааш болох хэвлэлийн хуралд маск зүүхээр болсон гэдгээ хэлж, ирэхээр төлөвлөсөн сэтгүүлчид болон хүлээж байсан фенүүдээсээ уучлалт хүсжээ. Yook Sungjae мөн “Nine to Six” уран бүтээлийг үзэгчид анхаарч, дэмжиж өгөхийг хүссэн байна.

“Nine to Six” драмын хэвлэлийн хурал 11-р сарын 25-нд Сөүл хотын Mokdong дахь SBS-д болох бөгөөд найруулагч Lee Hyung Min болон жүжигчид Park Min Young, Yook Sungjae, Go Soo нар оролцохоор төлөвлөжээ. Энэхүү романтик драмд Park Min Young ажилдаа хэт төвлөрснөөс хайр дурлалаа орхигдуулсан Kang Yi Ji-ийн дүрийг бүтээж, Yook Sungjae харилцаанд дулаан, халамжтай Han Sun Woo-ийн дүрд тоглож байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button