Дуу хөгжимУрлаг

AND2BLE “Sequence 02: Attraction”-оор 5 хоногт борлуулалтын рекорд эвдлээ

AND2BLE анхны шинэ уран бүтээлээрээ эргэн ирсний дараа богино хугацаанд шинэ амжилт тогтоолоо. Тэд 10-р сарын 27-нд хоёр дахь мини цомог “Sequence 02: Attraction” болон гол дуу “French Kissing”-ээ гаргасан.

Hanteo Chart-ийн мэдээлснээр, 10-р сарын 31-ний байдлаар “Sequence 02: Attraction” нийт 751,299 хувь борлогджээ. Ингэснээр уг мини цомог гарснаасаа хойш ердөө тав хоногийн дотор AND2BLE-ийн өмнөх анхны долоо хоногийн борлуулалтын рекордыг давсан байна.

Тэдний өмнөх үзүүлэлт энэ оны эхээр гаргасан анхны мини цомог “Sequence 01: Curiosity”-ийн 731,673 хувь байсан юм. Нийтлэлийг Soompi мэдээлэв.

Холбоотой мэдээнүүд

Back to top button