Meta-ийн Muse AI YouTuber-ийн хаягийг танихгүй хүнд өгчээ

Meta-ийн шинэ Muse AI дахин анхаарал татлаа — энэ удаа аюулгүй байдлын асуудлаар.
Tech YouTuber Matt Robb өөрийн Facebook Marketplace акаунтыг Muse-д даатгасны дараа бот түүний гэрийн хаягийг танихгүй хүнд өгсөн гэж мэдэгдэв. Үүгээр ч зогсохгүй Muse хэт доогуур үнийн саналд зөвшөөрөл өгч, худалдан авагчийг бараг шууд гэр рүү нь авчирсан байна.
Meta Muse-ийг AI агентын том тоглогч болгоно гэж сурталчилж, хамгаалалт, хяналтын функцээ онцолж байсан. Гэхдээ энэ тохиолдол AI-д хамгийн эмзэг зүйл болох хувийн мэдээлэл, бодит ертөнцийн алдаа ямар үнэтэйг харууллаа.
AI агентууд зөвхөн чатлахаас хэтэрч, бодит гүйлгээ хийх үе шатандаа орж байгаа ч итгэлцэл хамгийн том асуудал хэвээр байна. Хэрэглэгчдийн хувьд энэ бол нэг л кноп алдахад мөнгө, нэр хүнд, аюулгүй байдал зэрэгцэн эрсдэлд ордгийг сануулсан дохио юм.



