Polaroid-ийн шинэ камераар 4 өөр эффект туршина

Polaroid шинэ instant камераа танилцууллаа. Энэ удаа зүгээр л зураг дардаг төхөөрөмж биш, харин нэг кадрыг илүү туршилттай, уран сэтгэмжтэй болгох 4 “creative shooting mode”-той ирж байна.
Төхөөрөмжийн урд байрлах Brightness dial-аар гэрэлтүүлгийг тааруулна. Харин линзийг тойрсон тусдаа тохируулгаар олон давхар exposure болон бусад аналог эффектүүдийг камераас шууд гаргана. Өөрөөр хэлбэл, апп эсвэл дараах засвар шаардлагагүй.
Polaroid Mod нь одоо дэлхий даяар худалдаанд гарч эхэлсэн бөгөөд Polaroid-ийн албан дэлгүүрт 169.99 ам.доллараар зарагдаж байна. АНУ-ын бусад ритейлерүүдээр 10-р сарын 6-наас эхэлж худалдаалагдана.
Энэ нь Polaroid-ийн хувьд instant camera-г дахин “cool” болгох алхам. Контент бүтээгчид, брэндүүд, аналог сонирхогчдод зориулсан жижиг мэдрэмжтэй, гэхдээ маркетингийн хувьд хүчтэй бүтээгдэхүүн болж байна.



