Хятад, АНУ анхны хиймэл оюуны яриа өрнүүлж, худалдааны түр эвлэрэл сунгах дохио өглөө

Хятад улс АНУ-тай хиймэл оюуны асуудлаар анхны яриа хэлэлцээ өрнүүлснээ баталлаа. Энэ нь хоёр талын технологийн өрсөлдөөн эрчимжиж буй үед гарсан чухал дохио болж байна.
Мэдэгдэл нь Хятадын дарга Ши Жиньпин АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзах товтойгоос ердөө хэдхэн цагийн өмнө гарсан нь анхаарал татаж байна. Үүнтэй зэрэгцэн худалдааны түр эвлэрлийг сунгах боломж ч сөхөгдөж, дэлхийн хоёр том эдийн засгийн харилцаанд зөөлрөх орон зай нээгдэж болзошгүйг харууллаа.
Хиймэл оюун, экспортын хязгаарлалт, стратегийн технологиудын асуудал нь Вашингтон, Бээжингийн сүүлийн жилүүдийн хамгийн эмзэг сэдвүүдийн нэг хэвээр байна. Талууд яриа хэлэлцээг эхлүүлсэн нь зөвхөн технологийн талбарт бус, худалдаа, аюулгүй байдлын өргөн хүрээний тохиролцоонд хүрэх эхлэл байж мэдэх юм.



