Авто

2027 Lexus LX шинэ өнгө, улаан тоормос, нэмэлт технологитой боллоо

Motor1-ийн мэдээлснээр 2027 Lexus LX загвар жижиг боловч анзаарагдах шинэчлэлтүүдтэй боллоо. Гадна, доторын зарим засварын зэрэгцээ илүү олон технологийн тоноглол стандарт болсон байна.

Base LX 600 Premium-ийн үнэ 500 ам.доллароор нэмэгдэж 109,550 ам.доллараас эхэлнэ. Харин шилдэг хувилбар болох LX 700h Ultra Luxury 300 ам.доллароор өсөж, 143,350 ам.доллараас үнэлэгдэж байна.

Premium хувилбар дээр 20 инчийн бараан обуд, digital rearview mirror нэмэгджээ. F Sport-д урд болон хойд улаан тоормосны суппорт стандарт болсон бөгөөд Palomino өнгийн салон сонгох боломжтой.

Мөн F Sport болон Overtrail дээр арын суудлуудыг нэг товчоор цахилгаанаар эвхэх функц стандарт болсон. Харин энэ тоноглол Premium дээр Interior Upgrade багцын хүрээнд нэмэлтээр орно.

Lexus LX нь 2022 онд танилцсан дөрөвдүгээр үе хэвээр бөгөөд 300-series Land Cruiser-тэй ойр хамааралтай. Ultra Luxury нь дөрвөн суудалтай, арын удирдлагын самбар, дэлгэцтэй тансаг хувилбар бол Overtrail нь 33 инчийн дугуй, multi-terrain select, crawl control, урд хойд differential locker-оороо онцлог.

Холбоотой мэдээнүүд

Back to top button