Stray Kids, Taemin нар Circle-ийн сарын, долоо хоногийн чартыг тэргүүлэв

Soompi-ийн мэдээлснээр Circle Chart хамгийн сүүлийн сар, долоо хоногийн чартаа танилцууллаа. Энэ удаад Stray Kids, SHINee-ийн Taemin, NCT 127, MONSTA X, RESCENE зэрэг уран бүтээлчид төрөл бүрийн ангилалд тэргүүлжээ.
Сарын физик цомгийн чартын No. 1-д Stray Kids-ийн шинэ мини цомог “THIS & THAT” орсон бөгөөд FANS хувилбар нь No. 5-д жагсав. ENHYPEN-ийн “THE SIN : BLISS” No. 2, ALPHA DRIVE ONE-ийн “UNBREAKABLE : 少年BEAST” No. 3, NCT 127-ийн “BLINGY” No. 4-т бичигдсэн байна.
Долоо хоногийн цомгийн чартын тэргүүн байрт MONSTA X-ийн “The Phase” шалгарч, SHINee-ийн Taemin-ийн бие даасан EP “PHASE 1 : Soft Violence” No. 5-д оржээ. Харин сарын таталтын чартын No. 1-ийг NCT 127-ийн “Blingy”, долоо хоногийн таталтын чартын No. 1-ийг Taemin-ийн “FLOAT” тус тус эзэлсэн байна.
Сарын overall digital chart болон streaming chart-ийг RESCENE “LOVE ATTACK”-аараа давхар тэргүүлсэн бол долоо хоногийн overall digital chart-д Taemin-ийн “FLOAT” No. 1-д оржээ. Мөн сарын global K-pop chart-д HUNTR/X-ийн “Golden” тэргүүлж, долоо хоногийн social chart-д ILLIT No. 1 байрандаа хэвээр үлдсэн байна.



