Есдүгээр сарын эрэгтэй айдолуудын нэр хүндийн жагсаалт гарлаа

Korean Business Research Institute-ээс энэ сарын эрэгтэй хамтлагийн гишүүдийн бренд нэр хүндийн шинэ жагсаалтыг зарлалаа. Жагсаалтыг наймдугаар сарын 19-нөөс есдүгээр сарын 19-ний хооронд цуглуулсан их өгөгдөлд үндэслэн, хэрэглэгчийн оролцоо, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, олон нийтийн хандлагын үзүүлэлтээр 755 гишүүнээс тооцжээ.
Soompi-гийн мэдээлснээр BTS-ийн Jimin энэ сард ч тэргүүн байраа хадгалж, 3,905,514 оноотой жагсаалтыг тэргүүлсэн байна. Түүний түлхүүр үгийн шинжилгээнд “ARMY,” “Who,” “Like Crazy” зэрэг нэр томьёо дээгүүр гарсан бөгөөд эерэг хандлагын хувь 93.82 байжээ.
Харин BIGBANG-ийн G-Dragon 3,517,368 оноотойгоор хоёрдугаарт бичигдэж, оноо нь өнгөрсөн оныхоос 56.04 хувиар өссөн байна. ATEEZ-ийн San 3,296,639 оноотойгоор гуравт, BTS-ийн Jungkook 3,165,241 оноотойгоор дөрөвт, BTS-ийн Jin 2,873,340 оноотойгоор эхний тавд багтжээ.
Топ 30-д BTS, ATEEZ, BIGBANG, Wanna One, NCT, EXO, RIIZE, SHINee, Super Junior, SEVENTEEN зэрэг хамтлагийн гишүүд багтсан байна. Жагсаалтад BTS-ийн V, Suga, RM, j-hope, мөн ATEEZ-ийн Wooyoung, Hongjoong, Yunho, Seonghwa зэрэг нэрс оржээ.



