Kim You Jung, Park Jinyoung нар “100 Days of Deception”-д сэжиг төрүүлнэ

tvN-ийн удахгүй гарах “100 Days of Deception” драм шинэ гэрэл зургууд танилцууллаа. Тус бүтээл нь “Extraordinary Attorney Woo” болон “Dr. Romantic” цувралын найруулагч Yoo In Shik-ий удирдлага дор бүтэж буй, Японы колоничлолын үеийн Солонгосыг өгүүлэх түүхэн, тагнуулын, романтик драм юм.
Драмд Kim You Jung нь Кёнсоны хамгийн чадварлаг халаасны хулгайч Lee Ga Kyeong-ийн дүрийг бүтээж, тусгаар тогтнолын хөдөлгөөнд нууцаар ажиллах тагнуул болж Японы Засгийн газрын Ерөнхий захиргаанд шургана. Тэнд тэрээр орчуулагч Kim Tae Woong-тай ойртож, түүнд GOT7-ын Park Jinyoung тогложээ. Тэр дүр нь Sato Hideo нэрээр ч явдаг бөгөөд Солонгосын Ерөнхий байцаагчийн өргөмөл хүү юм.
Шинэ гэрэл зургууд дээр Lee Ga Kyeong анхны даалгавраа гүйцэтгэх гэж буй мөч, мөн орчуулагчийн дадлагажигч Geum Seo Hee хэмээх далд нэрийн дор ажилд орсны дараах түгшүүртэй учрал харагдана. Kim Tae Woong өмнөх teaser-үүдэд ч түүнийг давтан тааралдсанаас нь болж сэжиглэж эхэлсэн бөгөөд хоёрын хоорондын үл ялиг хурцадмал байдал сонирхлыг улам нэмэгдүүлж байна.
Kim You Jung “эхний удаа уншихад л зохиолд автаж, цаг хугацааг мартсан” хэмээн хэлж, уг төслийг сонгосон шалтгаанаа тайлбарласан бол Park Jinyoung найруулагч, зохиолч болон багийн хамтын ажиллагаанд итгэл хүлээлгэснээ онцолсон байна. Тэр мөн Hideo болон Tae Woong хоёрын хоорондох оршихуйн зөрчил бүхий дүр нь Ga Kyeong-тай учирсны дараа хэрхэн өөрчлөгдөхийг харуулахыг хүсэж байгаагаа дурджээ.
“100 Days of Deception” 10-р сарын 10-нд Солонгосын цагаар 21:10-д нээлтээ хийнэ. Эх сурвалж: Soompi.



