Технологи
Voicemod утсанд шууд дуу өөрчилдөг боллоо

Voicemod ухаалаг утсанд зориулсан шинэ төхөөрөмжөө танилцууллаа. Key Pocket нэртэй энэ жижиг гаджет нь бодит цагт дуу хоолойг өөрчилж, sound effect ажиллуулах боломжтой.
Өмнөх Voicemod Key нь зөвхөн консол дээр ажиллахад утсыг зуучлагч хэлбэрээр ашигладаг байсан. Харин шинэ хувилбар нь iPhone болон Android дээр шууд хэрэглэгдэнэ. Энэ нь тоглоом тоглох, стрийм хийх, дуудлага хийх үеийн контентыг илүү сонирхолтой болгох зорилготой.
Үнэ нь 99.90 ам.доллароос эхэлж, 129.90 ам.долларын багц хувилбар ч байна. Бизнесийн хувьд энэ нь Voicemod-ыг зөвхөн gamer-уудын хэрэглээнээс гаргаж, гар утасны өргөн зах зээл рүү түлхэж байна. AI дуу хоолой, creator economy, mobile entertainment өсөж буй энэ үед ийм төхөөрөмж анхаарал татах нь тодорхой.



