Технологи

SimpliSafe-ийн хаалганы камерт хүн харуул орлоо

SimpliSafe хаалганы камерт AI-г хүнтэй хослуулсан шинэ хамгаалалтын шийдлээ танилцууллаа. Шинэ Video Doorbell Series 2 нь 199.99 ам.долларын үнэтэйгээр худалдаанд гарч, компанийн Active Guard үйлчилгээтэй хамт ажиллана. Энэ үйлчилгээ сард 49.99 ам.доллараас эхэлнэ.

Онцлог нь камераар сэжигтэй хөдөлгөөн илэрмэгц зөвхөн мэдэгдэл илгээхгүй. Төхөөрөмж дээрх AI, cloud vision, нүүр таних технологиор шалгаад, шаардлагатай бол хүний мониторингийн агент шууд холбогдож, сэжигтнийг харж, ярьж, айлгах боломжтой.

2K нягтрал, dual-band Wi‑Fi-тай энэ бүтээгдэхүүн нь зүгээр нэг doorbell биш. SimpliSafe гэрийн хамгаалалтыг “автоматаас” “амьд хяналттай” түвшинд аваачиж байна. Хулгай, package theft нэмэгдэж буй үед ийм үйлчилгээ нь хэрэглэгчдэд илүү хурдан хариу, компанид нь илүү өндөр recurring орлого авчирч магадгүй.

Холбоотой мэдээнүүд

Back to top button