Технологи

Fujifilm-ийн Instax Pal 2 жижиг ч гэлээ анхаарал татлаа

Fujifilm жижигхэн, сонин хийцтэй камерын зах зээлд дахин хүч үзлээ. Анхны Instax Pal-ыг дагасан шинэ Instax Pal 2 энэ сард АНУ-д 169.95 ам.доллараар худалдаанд гарна.

Шинэ загвар нь өмнөхөөсөө илүү “жинхэнэ” камер шиг болсон. Дэлгэц, оптик viewfinder-тэй болсон нь зураг авах, шалгах, эффект нэмэхэд амар болгожээ. Мөн мини аналог камер шиг хэлбэртэй нь pocket camera трендийг шууд онилж байна.

Техникийн хувьд 1/3.06 инчийн sensor, f/2.2 28mm lens ашиглаж байгаа нь жижиг биетэй төхөөрөмжөөс харьцангуй боломжийн зураг гаргах найдлага төрүүлж байна. Fujifilm-ийн хувьд энэ бол зүгээр нэг тоглоом биш — залуу хэрэглэгч, контент бүтээгч, retro tech сонирхогчдыг татах бүтээгдэхүүн. Жижиг камерын зах зээлд дахин шинэ өрсөлдөөн эхэлж магадгүй.

Холбоотой мэдээнүүд

Back to top button