БизнесХөрөнгийн зах зээл

Маск AI лабораториуд бие биеийн загварыг шалгахыг уриалав

Илон Маск хиймэл оюуны тэргүүлэгч лабораториуд болон Хятадын компаниудыг бие биеийнхээ загварыг олон нийтэд гаргахаас нь өмнө харилцан шалгаж, аюулгүй байдлыг нь үнэлэхийг уриаллаа.

Түүний хэлснээр ийм peer review буюу хамтын хяналт нь зөвхөн технологийн өрсөлдөөн бус, илүү чухал нь AI системүүд бодит эрсдэл дагуулах эсэхийг урьдчилан тогтоох арга зам байж чадна.

Сүүлийн үед хиймэл оюуны хөгжил хэт хурдтай явагдаж, салбарын зарим лидерүүд “түр завсарлах” эсвэл хөгжлийг удаашруулах тухай ярьж эхэлсэн. Маскийн байр суурь ч энэ хандлагатай нийцэж, хамгийн хүчтэй моделүүдийг зөвхөн бүтээгчид нь бус, өрсөлдөгчид нь ч шалгах ёстой гэсэн санааг дэвшүүлж байна.

Хиймэл оюуны зах зээлд үлдэж буй хамгийн том асуулт нь нэг л зүйл: инновацийг аль болох хурдан ахиулах уу, эсвэл эрсдэлээ бүрэн ойлгочихоод дараагийн алхмаа хийх үү.

Холбоотой мэдээнүүд

Back to top button