АНУ Ираны нефтийг Венесуэл шиг хураах боломжийг Трамп сөхөв

АНУ Ираны нефтийг Венесуэлтэй адил барьцаа болгон ашиглаж, орлогыг нь хураах хувилбар байж магадгүй гэж Дональд Трамп мэдэгдлээ.
Тэрбээр өмнө нь Венесуэлийн нефтийн орлого “дайны зардлыг хэдэнтээ нөхсөн” хэмээн онцолж байсан нь Ирантай холбоотой дараагийн алхам байж болох дохио боллоо.
Энэ мэдэгдэл Персийн булан болон Ираны хоорондох Ормузын хоолойн эргэн тойрны яриа хэлэлцээ гацсан үед гарч байна. Дэлхийн газрын тосны урсгалын чухал зангилаа болох Ормузын хоолой тойрсон эрсдэл нэмэгдэх тусам зах зээлд нийлүүлэлтийн тогтворгүй байдал, үнэ өсөх дарамт нэмэгддэг.
Хэрэв Вашингтон Ираны нефтийн экспортыг Венесуэлийн жишгээр хязгаарлах эсвэл орлогыг нь хянах зам руу орвол энэ нь зөвхөн геополитикийн дарамт биш, дэлхийн эрчим хүчний зах зээлд бас нэг хүчтэй дохио болох юм.



