Кино урлагУрлаг

Hyun Bin, Woo Do Hwan нар “Made in Korea 2”-т мөргөлдөнө

Soompi-ийн мэдээлснээр, удахгүй нээлтээ хийх “Made in Korea 2” драма шинэ stills-ээ нийтэлж, Hyun Bin, Woo Do Hwan нарын хоорондын сөргөлдөөнийг харууллаа.

Шинэ ангиудын үйл явдал эхний улирлын төгсгөлөөс хойш есөн жилийн дараа өрнөнө. Baek Ki Tae (Hyun Bin) эрх мэдлийн оргилд хүрсэн бол Jang Geon Young (Jung Woo Sung) түүнд сөрөг довтолгоо хийхээр бэлдэж байна. Харин Baek Ki Hyun (Woo Do Hwan) ахынхаа ялгаатай зам мөрөөр эрх мэдэлд хүрэхийг хөөцөлдөнө.

Нийтлэгдсэн шинэ гэрэл зургууд дээр хоёр ах байцаалтын өрөөнд нүүр тулж буйгаар гарчээ. Baek Ki Hyun ах руугаа ноцтой харцаар ширтэж, байцаагдаж буй Baek Ki Tae тайван байдлаа алдалгүйгээр түүнтэй тулна.

Hyun Bin өөрийн дүр болох Baek Ki Tae-гийн талаар “хэд хэдэн стратеги зэрэг баримталж, хүссэн замаасаа хазайхгүй байхыг хичээдэг ч энэ нь аажмаар зөрчил үүсгэдэг” гэж тайлбарласан байна. “Made in Korea 2” арван есдүгээр сарын 9-нд эхний 1, 2-р ангиа нээж, дараа нь долоо хоног бүрийн Лхагва гарагт хоёр ангиар үргэлжлэн, нийт зургаан ангитай гарна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button