Кино урлагУрлаг

Cho Yi Hyun, Kim Jae Won нарын “The Last Interview” киноны анхны teaser гарлаа

“The Last Interview” кино анхны постер, teaser-ээ танилцуулж, нээлтийн өмнөх сурталчилгаагаа эхлүүллээ. Тус бүтээл ирээдүйн ажилд эцсийн шалгаруулалт явуулах ярилцлагын үеэр нэр дэвшигч бүрийн нууцыг илчилсэн битүүмжилсэн дугтуйнууд гарч ирснээр өрнөх үйл явдлыг өгүүлнэ.

Кинонд эцсийн шатанд үлдсэн зургаан нэр дэвшигч хоёр цагийн дотор таван үе шаттай олон нийтийн санал хураалтаар нэг хүнийг сонгох ёстой. Гэвч гарал үүсэл нь тодорхойгүй дугтуйнууд илэрснээр шударга мэт санагдсан өрсөлдөөн сэтгэлзүйн тэмцэл болон хувирна.

Cho Yi Hyun Moon Hye In-ы, Cha Ju Won, Kim Jae Won Han Jin Woo-гийн, Shin Seung Ho Baek Seung Bin-ы, Kang You Seok Lee Hee Chan-ы, Kwak Dong Yeon Jeon Yo Han-ы дүрийг, харин Bae Gang Hee Cha Ju Won-ы дүрийг амилуулжээ. Киноны найруулагчаар өмнө нь “The Accidental Detective”-ийг ажиллуулсан Kim Jung Hoon ажилласан байна.

Эхний постерт зургаан нэр дэвшигч ширээний эргэн тойронд, дунд нь цагтайгаар дүрслэгдсэн бол teaser-т тэд финалын өрөөнд орж ирэх мөчөөс эхлэн түгшүүр аажмаар нэмэгдэж буйг харуулжээ. “The Last Interview” кино арваннэгдүгээр сард кино театруудад гарна гэж Soompi мэдээллээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button