Anime реакшн YouTuber-үүд copyright-ийн дайн дунд орлоо

YouTube дээрх anime reaction контентын эргэн тойронд шинэ дайн эхэллээ. YouTuber Nicholas Light өөрийн суваг устах гэж байна гэж анхааруулсан видео нийтэлж, “мянга мянган хуурамч copyright strike” ирж байгааг мэдэгдэв.
Түүний гол бай нь Remove Your Media нэртэй компани. Light-ийн хэлснээр энэ фирм Bleach, One Piece зэрэг алдарт anime-ийн талаар ярьсан эсвэл клип ашигласан бүтээгчдийг онилж байна. Тэр бүр компанийн CEO Eric Green-ийг санаатайгаар creators-ыг онилдог troll гэж шүүмжилжээ.
Энэ маргаан зөвхөн нэг YouTuber-ийн асуудал биш. Anime reaction контент нь сая сая үзэлт авч, бүтээлч эдийн засгийн том сегмент болсон. Харин copyright enforcement хэт хатуу болбол жижиг creator-уудын орлого, сувгийн ирээдүй шууд эрсдэлд орно. Том студиуд контентын хяналтаа чангатгах тусам reaction economy-ийн бизнес загвар ганхаж эхэлж байна.



