Технологи

Цагаан ордон Truth Social-ыг дэлхийн №1 гэж зарлалаа

Цагаан ордон Truth Social-ыг “дэлхийн хамгийн хүчирхэг, хамгийн алдартай сошиал платформ” гэж нэрлэсэн нь шуугиан тарьж байна. Энэ мэдэгдлийг Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Дэвис Ингл The New York Times-д өгсөн ч, бодит хэрэглэгчийн тоонуудтай огт нийцэхгүй харагдаж байна.

Search Engine Land-ийн датагаар YouTube дэлхийд 2.65 тэрбум сарын идэвхтэй хэрэглэгчтэйгээр тэргүүлж, Facebook 2.39 тэрбум, TikTok 2.21 тэрбум, Instagram 1.99 тэрбум хэрэглэгчтэй байна. Харин Truth Social топ 10-т ч багтаагүй.

Энэ нь зөвхөн нэг сошиал платформын тухай маргаан биш. Улс төр, медиа, технологи хэрхэн нэг өгүүлбэрээр брэндийн үнэлгээ, нөлөөлөл, олон нийтийн хандлагыг хөдөлгөж чаддгийг харуулж байна. Truth Social-ын хувьд энэ төрлийн дэмжлэг нь анхаарал татах ч бодит өсөлтийн оронд нэр хүндийн тоглолт мэт харагдаж байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button