Технологи

АНУ-д “залгаад ашиглах” нарны эрчим хүч тэсрэв

АНУ-д гэрийн цахилгаанаа өөрөө үйлдвэрлэдэг “plug-in solar” шийдэл хурд авч байна. Энгийнээр бол нарны панель, инвертер, заримдаа батарейгээ шууд гэрийн залгуурт холбоод ашигладаг жижиг системүүд гэсэн үг.

Эхэндээ энэ нь эрсдэлтэй мэт сонсогддог ч хэрэглэгчид зардлаа бууруулах, цахилгааны үнийн өсөлтөөс хамгаалах, мөн суурилуулалтын төвөггүй байдлаас болж сонирхож эхэлжээ. EcoFlow зэрэг компаниуд хамгаалалт сайтай, зөөврийн, батарейтай иж бүрдлүүдээр энэ зах зээлийг улам түлхэж байна.

Хамгийн том өөрчлөлт нь эрчим хүчийг зөвхөн том компаниуд биш, жирийн айлууд шууд удирдах боломжтой болж байгаа явдал. Энэ нь жижиг startup-ууд, гэр ахуйн energy tech, болон хэрэглэгчдэд чиглэсэн шинэ бизнесийн боломжийг нээж байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button