Roland AI хөгжмийн зах зээл рүү орлоо

Roland анх удаа generative AI хөгжмийн талбарт хөл тавилаа. Тэдний шинэ Melody Flip нь DAW-д залгагддаг plug-in бөгөөд санаагаа хурдан туршиж үзэхийг хүссэн продюсерүүдэд чиглэж байна.
Хэрэглэгч 250 орчим “Palette”-оос сонгож, төрөл жанраар ангилсан хөгжмийн санаанууд дээр ажиллах боломжтой. Эхнээс нь мелоди, chord progression, bassline, эсвэл drum үүсгэж болно. Мөн reference track оруулаад, түүн дээр суурилсан шинэ хувилбар гаргуулж чадна.
Suno, Udio шиг бүрэн бэлэн дуутай дуу гаргахгүй ч Roland-ийн энэ алхам нь хөгжмийн бүтээлийн процесст AI-г шууд оруулж буй том дохио. Прототип хийх хугацаа багасч, продакшны эхний шат илүү хурдан болох нь гол үнэ цэнэ.
AI хөгжмийн өрсөлдөөн одоо зөвхөн стартапуудын биш, томоохон брэндүүдийн тоглоом болж байна.



