Технологи

Nintendo дараалан 2 Direct зарлалаа — Zelda голд нь байна

Nintendo ирэх долоо хоногт хоёр Direct-ээ дараалан явуулахаар зарлалаа. Эхнийх нь есдүгээр сарын 8-нд болох “Legend of Zelda”-ийн 40 жилийн ойд зориулсан тусгай Direct. Энэ нэвтрүүлэг ойролцоогоор 30 минут үргэлжилж, Nintendo-ийн YouTube суваг болон Nintendo Today app дээр шууд цацагдана.

Зөвхөн тоглоомын мэдээ ч биш, Zelda брэндийн эргэн тойронд том хөдөлгөөн өрнөж байна. Саяхан Switch 2-ын тусгай хэвлэл болон Pro Controller-ийн зураг алдагдсан нь хэрэглэгчдийн сонирхлыг улам өдөөсөн. Үүн дээр нэмээд “Ocarina of Time”-ийн remake, мөн ирэх онд нээлтээ хийхээр хүлээгдэж буй live-action Zelda кино ч ярилцлагын гол сэдэв болох магадлалтай.

Маргааш нь Nintendo ээлжит, том Direct-ээ мөн 45 минутын турш үргэлжлүүлнэ. Энэ нь Switch 2-ын дараагийн шат, шинэ тоглоомууд, бас компанийн 2026 оны борлуулалтын эрчийг тодорхойлох чухал мөч байж магадгүй.

Холбоотой мэдээнүүд

Back to top button