Технологи

Lexar-ийн Muse SSD 4 мм-ээс нимгэн боллоо

Lexar хадгалалтын төхөөрөмжөө илүү нимгэн, илүү зөөврийн болгох шинэ уралдаанд орлоо. Тус компанийн Muse Ultra-Slim Portable SSD энэ оны сүүлээр 512GB, 1TB хувилбараар худалдаанд гарна.

Гол онцлог нь зузаан. Дунд хэсгээрээ ердөө 3.8 мм, ирмэг дээрээ бүр 1 мм хүртэл нарийссан энэ SSD нь одоогийн нимгэн төхөөрөмжүүдийн нэг болохоор харагдаж байна. Lexar үүнийг high-density NAND stacking болон тусгай ultra-thin PCB architecture ашиглан бүтээжээ.

Гэхдээ нимгэн болсон ч хурд нь сулраагүй. Унших хурд нь 1,050MB/s, бичих хурд нь 1,000MB/s хүрнэ. Энэ нь 4K Apple ProRes видео хүртэл өндөр фрэймтэйгээр шууд бичих боломжтой гэсэн үг.

Ийм төрлийн бүтээгдэхүүнүүд контент бүтээгчид, мобайл workflow ашигладаг багууд, хурд ба авсаархан байдлыг зэрэг хүсдэг хэрэглэгчдэд оновчтой болж байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button