Kim So Hyun, Choo Young Woo нар “Between Steps”-ийн уншлагад

Soompi-ийн мэдээлснээр, шинэ драма “Between Steps” анхны зохиолын уншлагаасаа авсан шинэ behind-the-scenes видео болон зурагнуудаа танилцуулав.
Тус төсөл нь талийгаач найруулагч Ahn Pan Seok-ийн бүтээл бөгөөд тэрээр “Something in the Rain”, “One Spring Night”, “The Midnight Romance in Hagwon” зэрэг романтик драмыг найруулж байсан. “Between Steps” нь өвчний улмаас баруун хөлөө алдсан экс сэлэгч Park Min Jae-гийн дүрд Choo Young Woo, замаа олох гэж буй төгсөх ангийн оюутан Im Yoo Jin-ий дүрд Kim So Hyun нарын хайр дурлалын түүхийг өгүүлнэ.
Choo Young Woo Park Min Jae-гийн талаар, ахлах сургуульд өрсөлдөөнт сэлэгч байсан ч остеосаркомын улмаас нэг хөлөө алдсан, роботикийн салбарт шинэ ирээдүйгээ эхлүүлж буй дүр хэмээн танилцуулжээ. Тэр мөн Min Jae-гийн зовлон, өсөлт болон Yoo Jin-тэй тогтоох харилцааг үзэгчид хүлээж байгаарай гэжээ.
Kim So Hyun Im Yoo Jin-ийг хувцас, нэхмэлийн чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалах гэж байгаад магистрын зам нь хаагдсан ч роботиксийг сонгон шинэ чиглэл рүү орж буй хүн гэж тайлбарлав. Тэрээр Yoo Jin-ий зоригтой, шулуухан зангаас үзэгчид хүлээж байгаарай гэж хэлсэн.
Хоёр жүжигчин анхны зохиолын уншлагын үеийн уур амьсгалын талаар мөн сэтгэгдлээ хуваалцсан байна. Choo Young Woo нөхөрсөг хими, хөгжилтэй үзэгдлүүд ихтэйг онцолж, Kim So Hyun хамтдаа инээж, чөлөөтэй ажилласан тул зураг авалтын талбай дээр ч хөгжилтэй мөч олон байх болов уу гэжээ. “Between Steps” аравдугаар сарын 5-нд нээлтээ хийнэ.



