Технологи
Amazon MMO-оос бүрэн ухарч байна

Amazon тоглоомын салбар дахь MMO-гийн амбицаа бүрэн зогсоож байна. Өнгөрсөн жил AAA first-party төслүүдийнхээ “ихэнх”-ийг, ялангуяа MMO чиглэлийг зогсооно гэж мэдэгдсэн ч одоо хоёр том тоглоомын live ажиллагааг ч бусдад шилжүүлж байна.
Throne and Liberty-г 2026 оны 4-р улиралд FirstSpark Games болон NC хариуцах бол Lost Ark-ыг 2027 оны эхнээс Smilegate шууд удирдана. Энэ нь Amazon gaming-ийн хувьд зөвхөн төсөл цөөлөөд зогсохгүй, үйлчилгээний хяналтаа ч гаргаж буй том ухралт.
Бизнесийн хувьд энэ алхам нь Amazon тоглоомын зах зээлд “content owner” байхаас илүү түншлэлд шилжиж байгааг харуулж байна. MMO шиг өндөр өртөгтэй, урт хугацааны тоглоомууд дээр Amazon шууд өрсөлдөхөөс татгалзаж, нөөцөө илүү ашигтай чиглэлд төвлөрүүлэхээр болжээ.
